2011-02-22,18:09

Цагаан хоолны жор

Банштай ногоотой шөл:
Орц: Төмс, лууван, байцаа, шар буурцгийн орлуулагч мах, чимхэж бэлэн болгосон банш, баншны шанзыг мөн шар буурцгийн орлуулагч махаар өмнөх зааврын дагуу бэлтгэнэ.

Хийх арга:
Халуун тосонд амтлагч мөөг,супер амтлагч зэргийг хийж амтлаад ногоонуудаа хийн хуурна. Ус хийж шөл гаргах ба бэлэн болгохоосоо 10 минутын өмнө амталж хэрчсэн шар буурцгийн орлуулагч махыг банштай хамт хийж буцалгана. Шөл нь хөөсгүй болсон тохиолдолд банш болсон байна гэж үзнэ.

Банштай хуурга:
Орц: Цагаан гол, байцаа, чинжүү, лууван Хийх арга: Халуун тосонд цагаан гаагаа хийж шараад нарийн хэрчсэн байцаа, чинжүү, лууванг зөөлөн гал дээр шарж болгоод таваглахдаа гүнжидийн үр, нарийн хэрчсэн өргөст хэмх цацна.
бичсэн: good luck all төрөл: Хоолны жор | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1320

Сэтгэгдэл:

алга ташилт
Бичсэн: moogii (зочин) хэзээ: 14:14, 2011-06-24 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)