2011-02-22,18:15

Танд ямар үсний засалт зохих вэ?

Үсээ ургуулах уу? Богинсгох уу? гэж санаа зовж байгаа бол.
Эмэгтэйчүүдийг нэг бус удаа санаа зовоож байсан асуудал.

Үсний засалт нь хүний гадаад дүр төрхийг тодорхойлоход их чухал үүргийг гүйцэтгэнэ.Загвар дагалгүйгээр өөрийн дүр төрхөнд тохирсон үсний засалтыг сонгох нь чухал юм.

Урт үс зохидог төрх.Төрөлхийн долгионтой урт үс зөөлөн дур булаам шинжийг амилуулж өгдөг. Ийм үс хими хийлгэх, үсчин орох ажлыг багасгаж өгдөг давуу талтай. Урт шулуун үс бие томтой, том толгойтой, өргөн мөртөй эмэгтэйчүүдэд зохимжтой байдаг.

Нас бага залуу харагдъя гэвэл: Нас ахимаг эмэгтэйг урт үс залуу харагдуулдаг болох нь аль ч орны өнцөг булан бүрээс харж болно. Ялангуяа 40-50 насны эмэгтэйд мөр хүрсэн урт үс залуу харагдахаас гадна арчилахад хялбар юм.

Богино үс сайн зохидог төрх. Богино үстэй эмэгтэйчүүд урт үстэй эмэгтэйчүүдийг бодвол амьдралдаа идэвхтэй нийтэч нөхөрсөг харагддаг. Хэрвээ та ажил хэрэгч, байр суурьтай, өөртөө итгэлтэй харагдахыг хүсвэл богино үсийг сонгоно уу.

Үсээ байнга самнавал үс их унадаг уу? Өнөөг хүртэл үсийг байнга самнах нь хуйхыг эрүүл болгохоос гадна үс уналтаас сэргийлэх аргын нэг ялангуяа нарийн ширхэгтэй самаар самнах нь илүү сайн талтай гэж үзсээр ирсэн. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар энэ үзлийг эсрэгээр үзэх болжээ. Изреалын арьс судалгаач эмч нар 14 эмэгтэйн үс самнах зуршлаас үс уналтын хэмжээг судалж үзсэн байна.
Өдөрт 2 удаа үсээ самнадаг эмэгтэйн үс, өдөрт1 удаа үсээ самнадаг эмэгтэйн үснээс унаж буй үсний хэмжээ нь 3 дахин их болох нь үр дүнгээс гарчээ. Энэ судалгаанд оролцогсодын үр дүн гайхахад хүргэсэн.
Учир нь үсээ самнах тутам хуйхны цусны эргэлт сайн явагдаж үс сайн ургах болон үс уналтаас урьдчилан сэргийлэх арга хэмээн үзэж байсантай холбоотой болно.
бичсэн: good luck all төрөл: Гоо сайхан | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 936

Сэтгэгдэл:

баярлах

Бичсэн: Зочин хэзээ: 17:31, 2011-05-29 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)