2011-02-22,18:12

Веган Хуушуур

Хуушуурт маань орох орц маань:

1. Гурил 2 аяга

2. Байцаа 1/4

3. Сонгино 1,5 ширхэг бөөрөнхий сонгино

4. Cармис 1 ширхэг

5. Хар мөөг(халуун усанд дэвтээгээд өсдөг) Жижиг хайрцагтай 1/2

6. Бор мөөг(хатаасан байж болно, нойтон байж болно) 2-3 ширхэг

7. Шар лууван 2 ширхэг

8. Дүпү 1 ширхэг. За тэгээд та бүхэн өөрсдийн нэмье гэсэн шүүслэг болон усархаг хүнсний ногоонуудаа нэмж өгч болноо.

9. Шар буурцгийн уураг нэг атга

Амтлагчууд:

1. Мөөгний амтлагч амны 2 халбага

2. Бидний мэдэх өмхий давас буюу улаан давс нэг жижиг

3. Цагаан давс (өмхий давсаа нүдээд цагаан давстайгаа холиорой )

4. Хуушуур амтлагч амны 1 халбага

5. Гоньд (өөрсдийн хэрэглээндээ тааруулна)

6. Сахар (1 жижиг цайны халбага )

Хийх арга:

1. Шар буурцгийн уургаа халуун усанд дэвтээж амтална.

Амтлахдаа

а. сонгино 1 ширхэгийг арилган хэрчиж хайруулын тавагтай тосондоо хийнэ.

б. шар буурцгийн дэвтээсэн уургаа сайтар усанд зайлж угааж сайн базаад буузных шиг жижигхэн хэрчинэ.

в. халаасан тосондоо сонгино болон нэг цайны халбага сахар нэмээд мөөгний амтлагч 1 халбага хийж дараа нь базаж хэрчсэн шар буурцагын уурагаа хийнэ. дээрх бүх орцуудаа жижиглэн хэрчиж, хольж хутгана. амтлагч болон давсаа өөрсдөө амтлаад, Дүпүгээ няцлаж базан аарц шиг болгож, орцууддаа хольно. за ингээд зуурсан гурилаа элдээд өөрсдийн янзан бүрийн чимхэлтээрээ чимхээд хуушуураа болгоно доо. Хуушуур маань гурил нь болсон л бол та идэж болно гэсэн үг дээ...
бичсэн: good luck all төрөл: Хоолны жор | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 622

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)