2011-02-18,16:50

Хөх чангалах дасгал


Эмэгтэй хүний хамгийн гол асуудлын нэг бол яах араггүй хөх байдаг. Учир нь яг таны хүссэн ээс өөр байдаг бөгөөд хамгийн гол нь унжих гээд байдаг. Үүний эсрэг та юу хийж чадах вэ? Энэ бол маш энгийн хамгийн таны хөхийг хэлбэр галбиртай чангалж өгдөг дасгалууд байдаг. Ийм дасгалыг хийхэд хэзээ ч оройтохгүй шүү бүсгүйчүүд ээ. Эхлээд онолоос эхлэе. Хөхний булчин шөрмөс мөрний үеэс эхэлдэг, дараа нь цээж рүү тархдаг. Цээж хөхний булчинд зориулсан ердөө хоёр төрлийн дасгал байдаг: 1-т, гарандаа гантел барин хоёр гараа тэлэх дасгал, 2-т, жим буюу суниах дасгал. Жимийг маш удаанаар хийх нь тохиромтой. Яагаад гэвэл энд хоёр үе зэрэг ажилладаг: мөр, тохойн үе. Дасгалыг налуу байдлаар хийхэд булчингийн дээд хэсэг илүүтэй ажиллаж өгдөг. Хэрэв толгойгоо доош уруу байрлалаар хийхэд, цээжин хэсгийн доод хэсгийн булчин ажиллана. Хэрэв хэвтээ байрлалд бол цээжний төв хэсгийн булчин шөрмөс ажиллаж өгдөг. Энэ дасгал нь цээжин хэсгийн булчинг бэхжүүлж өгч улмаар таны цээж, хөх чангарч хатуулаг болно.
бичсэн: good luck all төрөл: Зөвлөгөө | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1596

Сэтгэгдэл:

t
Jim dasgalìig zurgaar haruulj bolohgvi yumu
Бичсэн: Зочин хэзээ: 08:28, 2018-05-17 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)